Dreams come true
RSS

Wednesday, April 7, 2010

СЭТГЭЛИЙН ӨЧИЛ


2007-05-01

Хаврын үдэш түүдгийн оч гялалзан байхыг хараарай
Хонгорхон дүү минь чамаас ч бас хайрын оч үсчиж байна.
Сэтгэлийн илч хацарт нь туяардаг болохоор
Сэвлэг зөөлөн үснээс нь ижийн минь сүү үнэртдэг юм.
Балчир жаахан ч дотроо нэгэн бодолтой
Бахим сайхан эр болно оо тун удахгүй дүү минь
“Аав шигээ л болно” гэж мөрөөддөг зүггүй мөрөөдөл чинь
Амьдрал шиг уудам сэтгэлийн чинь үзүүрт хадаастай
Хар амиа боддоггүй хүмүүн заяатай төрсөн болохоор
Хөөрхөн дүү минь наддаа аминаас илүү амь
Инээдээс чинь би өөрийгөө олж хардаг болохоор
Эргэх хорвоод эгнэгт хамт байхыг хүсдэг юм
Мөнх орчлонд ижий, ааваас минь өөр шүтээн надад үгүйн адил
Мөнх бус амьдралд дүүгээс минь илүү түшиг надад үгүй
Хайрын мөнгөн бороо тэнгэрээс над дээр буувал
Хур хурын ундарга цагаахан үүл нь чи байх болно дүү минь
Сэтгэл чинь гэгэлзэн сэм сэмхэн гуниг төрвөл
Сэрүүн намрын жихүүн үдшээр даарвал
Итгэл даасан сайн нөхөр чинь чамайг гомдоовол
Ижийн дайтай санаж эгчдээ л дуулгаарай дүү минь


Нилээд хэдэн жилийн өмнө энэхүү шүлгийг дүүдээ зориулж бичиж байсан. Өөрийнхөө л түвшинд бичсэн болхоор шүүмжлүүштэй, бүр шоолж инээмээр ч болсон байж магадгүй юм. гэхдээ л хамаг сэтгэлээ гарган бичиж байсан шүү.

3 comments:

Ганаа said...

Сайхан шүлэг байна шүү. Өөр олон шүлэг байгаа байх даа.

Shuurik said...

Гоё шүлэг болжээ хөөө чи ч авьяатай юм аа.

Shuurik said...

Гоё шүлэг болжээ хөөө чи ч авьяатай юм аа.