Dreams come true
RSS

Sunday, May 22, 2011



Түрүүхэн чи минь гарахдаа намайгаа тэврэн үнссэн
Сарнай цэцгийн эмзэг дэлбээ уруулыг минь илбэх мэт...
Тэгэхэд үнссэн үнсэлтийн бал бурам шиг амт нь
Сэтгэлд минь уруул дээр минь одоо ч ив илхэн


Чи минь яваад удаагүй л дээ арав магадгүй тавхан хором
Гэтэл би чамайгаа яасан ихээр санана вэ мянган жил хагацсан мэт...
Час халуун үнсэлтийг би зуун жил амсаагүй мэт үгүйлж
Гэгэлгэн сэтгэл догдлон, уруулаа илбэн цонх ширтлээ 
 Миний уруул, миний сэтгэл миний эд эс бүхэн тэмүүлнэ...


Саяхан гараад явсан ч чинийхээ араас гүймээр, тогтохгүй нь ээ...
Гэвч
Саран авхай хэзээ ч үүл даган нүүдэггүй юм, тэр тогтуун...
Үдшийн бүрий болжээ чи минь гэртээ хурдхан очоорой
Өглөө болтол чамтайгаа уулзаж би чадахгүй ч уулзахгүй байж тэвчихгүй


Гантай зуны цэцэгс бороон дусал хүсдэг шиг би хүснэ...
Чамайгаа
Ганцаар биш чинийхээ дэргэд өглөөтэй золгохыг мөрөөдөнө.
Хайрт минь би чамтайгаа шөнөжин хүүрнэж хоноё
Хажууд минь хэвтэж үсийг минь илбэн энхрийлээч
Халуун амьсгалаараа зулайг минь төөнөн дулаацуулаач
Хоёр нүдэн дээр минь ээлжлэн үнсч жаргаагаач
Дэр хуваан хэвтэж миний зүүдэнд ирээч... найз нь хүлээнэ...
Дэлхий дээр хоёуулахнаа юм шиг шөнөжин бүжиглэж хоноё
Дэнгийн гэрэл тасарч харуй болтол чинийхээ гарыг атгая
Дэргэд минь чи байхад би юунаас ч айхгүй... мөнхийн амар амгалан...

5 comments:

Бэсүд Бяруузана Пүрэвдагва said...

энгийн хэрнээ сэтгэгдэл төрүүлсэн сайхан шүлэг...

Nadya said...

Баярлалаа. :-)

Anonymous said...

ямар романтик шүлэг вэ? бушуухан нэг гэрт ороо тэгж их санадаг юм бол

Anonymous said...

Ene chni shuleg shuu dee. hehe

Anar Exo said...

Саран авхай хэзээ ч үүл даган нүүдэггүй юм, тэр тогтуун..
ene balai ymiig l boliulchmaar bgaan, haayadaa ch gsn dagaad nuuchihed huurhii muu uul ih l bayrlah bhdaa :P