Dreams come true
RSS

Tuesday, November 20, 2012

Хөлөрсөн алга

Автобусанд сууж явахдаа бариулаас нь барих үнэхээр дургүй. "Эрэгтэй хүмүүс бие засахдаа нөгөө юунаасаа барьж бие засчихаад, гараа угаадаггүй заваан, гар битгий барьж бай" гэж ээж хэлж байсныг дандаа боддог юм. Тэгээд угаалгын өрөө ороод гарч ирж байгаа хүмүүсийг эрэгтэй эмэгтэй гэлтгүй гараа угааж байна уу үгүй юу гэж ажигладаг бөгөөд, хэрэв гараа угаахгүй байвал түүний гараас барихгүй байх гэж хичээдэг. Хэрэв зайлшгүй тохиолдлоор гар барьсан бол дараа нь өөрийнхөө гарыг угаахаар угаалгын өрөө явах гэдэг ярвигтай асуудалтай тулгардаг билээ. 
Өлзийтөгс эгчийн номыг уншиж байгаад нэг өгүүлэлдээ яг энэ тухай бичсэн байлаа. Ээж бид хоёр шиг сэжигч хүн байдаг байх нь бас... 

Бүх нийтээр угаалгын өрөөнд орсны дараа гараа угааж хэвшвэл ямар гоё вэ? Манай сургууль дээр саван бас гар арчих салбайдаг байдаг нь намайг баярлуулдаг бөгөөд хүн бүр угаалгын өрөөнөөс гарахдаа гараа угаасан гарч ирдэг нь намайг бүр их баярлуулдаг юм. 

Угаалгын өрөөнөөс гарч ирсэн угаагаагүй гарнаас гадна хөлөрсөн гар надад үнэхээр муухай санагддаг. Гэхдээ миний гар бас ядрахаараа хөлрөөд байдаг л даа. Өөрөө зовлонг нь мэддэг байж, өөрт маань тохиолддог зүйлийг яагаад ингэж их сэжиглээд байдгийг мэдэхгүй юм. 
Харин энэ амьдралдаа хоёр хүний хөлөрсөн гарнаас хэзээ ч сэжиглэж үзээгүй. Дүү маань дандаа хөлөрсөн гартай явдаг юм. Гэхдээ дүүгийнхээ гарнаас сэжиглэж байсангүй. XS хэмжээтэй байхаас өдийг өгсүүлээд хөтөлсөөр ирсэн гарнаас хэрхэн сэжиглэж чадах билээ. 
Харин нэг нь миний найзын гар... Түүний гаранд хүрэхээрээ дандаа "Ямар сэжгийн чийгтэй гартай юм бэ?" гэж хэлдэг хэрнээ нэг ч удаа чин сэтгэлээсээ хэлж байсан удаагүй. Саяхан түүнээс "Чи дандаа намайг заваан хөлөрсөн гартай гэх юм" гэсэн гомдол ч гэх юм уу сэтгэгдэл ирсэн юм. 
Үнэндээ би чиний гарнаас хэзээ ч сэжиглэж байгаагүй юм шүү. Найзаа гэж ... :-)

6 comments:

Anar Exo said...

Shokoladtai jignemeg!! haha bi buur hamag l nom ugvvlleg, ug ugvvlberiig ni tseejilchijdee huurhii.
Mongold uug ni savan, salbaidag etr bairluulah bolomjtoi daanch udaan tesehgui, orj garsan humuusees ehleed tseverlegch hamgaalagch nar ni tuuchaad bdiin, gehdee l nadad lav garaa ugaachaad usii ni uschuuleed segsreed yvj bh goy bdiin kkk
gesnees XS hemjeetei gd yug helchiv, teriig l oilgosongui :D

Nadya said...

Манай дүүгийн гар бяцхаан байж билээ. Бяцхан гараас нь хөтөлж явсаар өдийг хүрсэн юм өө.

Anar Exo said...

Extra Small gsn ug bjee :)

Nadya said...

Yag tiim. :-)

Wisdom said...

За тэр гар барих, бие засах тал дээр мэдээж.

Харин гар утас, лаптоп энэ тэрийг яах гэж байна даа???

Нэг бодлын бид гараа угаадаг мөртлөө, гар утас, компьютерын гараа хэр олон удаа цэвэрлэдэг билээ дээ???

Түүгээр дамжин бусдаас хавь илүү нян хуримтлагдаж, наалдаж байдаг гэж боддог.

Тиймээс гар утас, компьютерынхаа гар, хулганыг ойр ойрхон цэвэрлэх нь маш үр дүнтэй.

Хүмүүс хоол идэж байхдаа, бие засаж байхдаа гар утсаараа мессеж бичээд л, нетээр чатлаад л ...
төсөөлөөд үздээ.

Биеийн ариун цэвэрээс гадна, компьютер, бас бусад хэрэгслийн ариун цэвэр гэж их том юм байна шүү. гэж сануулья.

Unur said...

Биеийн буртгаас илүү заваан зүйл бол сэтгэлийн буртаг л даа.

Гэхдээ бие, хэл, сэтгэл гурав нэгэн цул юм.

Үйлдэл, үг, бодол гэх дараалал нь харгалзан бие, хэл, сэтгэл болно.

Хэрвээ гараа эсгээгүй л бол хоронд хүрэхээс юунд нь айгаа вэ гэж Будда өгүүлсэн нь буй.

Түүнчлэн хорвоо ертөнцийг бүгдийг нь ширээр бүрж чадахгүй ч ширэн ултай гутал өмсчихөж болно шүү дээ гэж.

Цаашлаад гадны нян буртаг хэдэн живаагаар үл тоологдом авч, та өөрийгөө цэвэр ариун байлгаж чадах юм.